Batbileg Darjaa: “ARE YOU READY?” /Д. Батбилэг: “ТА БЭЛЭН ҮҮ?”

©2012 QueenArt
By U. Janchiv

Photo: Courtesy of D. Batbileg, Kh. Mandakhtsetseg, O. Enkhmandakh, Altan Urag Band

Batbileg Darjaa at his own exhibition

This slideshow requires JavaScript.

Зураач, чөлөөт уран бүтээлч Д. Батбилэг “ARE YOU READY?” /“ТА БЭЛЭН ҮҮ?” нэртэй уран бүтээл, пянз, хөгжмийн түүхийн цуглуулгын үзэсгэлэнгээ 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдpийн 12 цагт Уран Зургийн Галерейд нээсэн юм.

Үзэсгэлэнг Улаанбаатар хотын захирагч Э. Бат-Үүл нээж, Монголынхоо ардын урлагыг рок стилээр чимэн тоглодог “Алтан Ураг” фолк рок хамтлаг урилгаар оролцож ая дууныхаа дээжээс өргөжээ. Үзэсгэлэнгийн нээлтэд Соёл, спорт, аялал жуучлалын сайд Ц.Оюунгэрэл, ГХЯ-ны Европ, Ойрхи Дорнодын газрын ажилтан Х. Мандахцэцэг, Цахим өртөө холбоо ТББ-ын гишүүд болон урлаг, соёлын төлөөлөгчид оролцов.

Улаанбаатар хотын захирагч Э. Бат-Үүл хэлсэн үгэндээ Д. Батбилэгийн цуглуулгыг үзэхэд хугацаа, оюун бодлоо төвлөрүүлэх хэрэгтэй болохыг дурьдаад уг үзэсгэлэнг гэр бүл, найз нөхөдтэйгээ эргэн ирж үзэхээр шийдсэнээ мэдэгдэв.

Үзэсгэлэнгийн нээлтэд ирсэн уран бүтээлчид, албаны хүмүүс, оюутан залуус зураачийн дэлгэн тавьсан үзмэрүүд болох 20 гаруй тосон зураг, уран бүтээл, цуглуулгын 500 гаруй хөгжмийн ном, 2000 гаруй пянзны дээжсийг сэтгэл бахдан сонирхож байгаагаа хэлж байлаа. Нийт 1000 метр квадрат талбайд хөгжмийн ертөнцийн түүхийг дэлгэн харуулсан хэвлэл, сонингийн цуглуулга тавигдсан байлаа. Сүүлийн үеийн урлагын чиглэл болох 3D үзмэрийг шалан дээр хийсэн нь уран бүтээлчийн шинийг эрэлхийлсэн шийдэл болжээ.

Энэхүү үзэсгэлэнд рок, поп, жааз, блюз зэрэг хөгжмийн бүх төрлийн энгийн, зурагтай, алтaн болон платинум пянзнууд тавигдсан байна. Үзэсгэлэнд дэлхийн шилдэг дууны жагсаалтад 100 долоо хоногоос дээш тэргүүлсэн цомог, синглийн пянзнуудаас цорын ганц хувийг тус бүр дэлгэн сонирхуулжээ.

Альбoм нь тавигдсан бүх хамтлаг дуучдын гарал үүсэл, стиль чиглэл, намтар, гаргасан бүх альбoмны нэрийн жагсаалт болон фото зургуудаар баяжуулсан байлаа. Энэ нь дэлхийн хөгжмийн түүх судлаачид, сонирхогчид, оюутан залууст олж авах асар их мэдээллийн сан байгааг нотолж байгаа бөгөөд цаашид дэлгэрэнгүй мэдээлэл хүсэх, худалдан авах сонирхолтой байгууллага, хувь хүмүүс зураачтай биечлэн уулзаж, бизнес болон уран бүтээлээр хамтран ажиллах боломжтой гэж зураач Д.Батбилэг болон түүний менежер Ж.Өнөрмаа нар мэдэгджээ.

Үзэсгэлэн нь дотроо:

The Beatles
Rolling stones
Queen
Michael Jackson
Elvis Presley
AC/DC
Lady Gaga

гэсэн тодотгол булангуудтай юм байна. Энэхүү үзэсгэлэн 12-р сарын 29-ний өдрийг дуустал Уран Зургийн Галерейд тавигдаад байна.

Дашрамд дурьдахад, тус үзэсгэлэнд хуулбарыг нь үзүүлж буй зураач Д.Батбилэгийн aлдapт “Queen” хамтлагаас сэдэвлэн бүтээсэн “Гайхамшигийн он жилүүд” нэртэй уран бүтээл нь Лондон хотын төвд орших Доминион театрт жил гаруй хугацаатай тавигдаад байгаа юм. Энэхүү театрт алдарт “Queen” хамтлагын уран бүтээлээс зохиомжилсон “We Will Rock You” рок мюзикл сүүлийн 10 гаруй жил 7 хоногын 6 өдөрт тасралтгүй тоглoж байгаа алдартай театр юм байна. “Queen” хамтлагын гишүүд, менежментийн баг, гэр бүлийн гишүүд, дэлхий даяар оршин суудаг фэнүүд нь уг тоглолтыг үзэхийн сацуу авьяаслаг, чадварлаг уран бүтээлч Д.Батбилэгийн нөр их хөдөлмөр шингэсэн бүтээлийг асар өндрөөр үнэлж, нүд сэтгэлээ баясгадаг болохыг Tа бүхэн Д.Батбилэгийн өөрийнх нь https://queenart.wordpress.com/ блог дээрээс уншиж болно.

ENGLISH

“Are You Ready?” – Art & Memorabilia exhibition by D. Batileg 12-29 December 2012 in Ulaanbaatar.
Preview of the exhibition was opened at 12noon on 12 December 2012 by Mr E. Bat-Uul, Mayor of Ulaanbaatar with guest performance by Altan Urag, the folk rock band. Minister of Culture, Sports and Tourism Ts. Oyungerel, Kh. Mandakhtsetseg of European Department of the Ministry of Foreign Affairs and Trade, members of Tsahim Urtuu NGO and art community were also present at the Preview.

This is an amazing exhibition of memorabilia and artwork by Batbileg Darjaa, whose wonderful painting on the legendary rock band Queen is presently being hosted at the Dominion Theatre in London.

The following items belonging to Batbileg are included in the exhibition:

over 20 oil paintings of stars, hand-made tapestries, 3D artwork and sculpture;
albums and singles of bands and artists, featured in the Top Charts of the British Hit* for over 50 weeks, including:

– 500 vinyl albums,
– 100 vinyl singles,
– 50 vinyl picture albums, an- 15 golden records.
over 200 books, guide books and encyclopedia including bios of the most successful pop, rock bands and artists, and the music genres the play;
about 50 music magazines;
collection of newspapers with the news on life and creative work of pop, rock music world and celebrities to be displayed covering an area of 1000м2;
photos, posters and portraits of world-famous pop, rock musicians and celebrities.

Related information on the origin, genre, bio, list of all albums released, and photos of all bands and artists, whose albums are displayed, is included.

There are special sections, dedicated to:
The Beatles
Rolling stones
Queen
Michael Jackson
Elvis Presley
AC/DC
Lady Gaga etc.

The exhibition continues until 29 December 2012 at the Fine Arts Museum in Ulaanbaatar.

For more information, please contact D. Batbileg and his Manager U. Janchiv via unurmaa@linguaglobal.org.uk

Advertisements

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: